Банжиг маань ойрд гацаад байгаа. Сервер нь ачааллаа дийлэхгүй байгаа бололтой... За тэгэхээр нүүх сонирхолтой хүмүүст зориулаад нэг бичхэн хичээл орууллаа... Мэдээж та нүүхийн тулд эхлээд нүүх газараа сонгох хэрэгтэй байх.
Сүүлийн үед miniih.com ийг хүмүүс ихээр сонирхож байгаа. Яг ямар учраас гэдгийг нь сайн мэдэхгүй. Гэхдээ мэдээж том сайт биш учраас бас л алдаа дутагдал ихтэй...
Blogmn.net болон gogo.mn лүү бас нүүж болох юм. Харьцангуй тогтвортой сайтуудын нэг. Энгийн ойлгомжтой зүйл монгол хэл дээрх блогууд юм...
Харин англи хэлтэй хүмүүс бол blogspot.com ийг сонгох нь зөв гэж бодож байна. Дэлхийн хамгийн том блог систем.
Эсвэл тэвчээр гаргаад Банжиг.нэтийгээ зүгээр болохыг хүлээх хэрэгтэй. Банжиг бол яах аргагүй монголын хамгийн отгон мөртлөө хамгийн өргөн хүрээг хамарсан блог систем. Тийм ч болохоор ачаалал хэрээс хэтэрч байгаа биз.
Энэ удаад та аль нэг блогын системийг сонгоод блог нээлээ гэж бодъё. Гэтэл хуучин банжиг дахь хаягаар чинь их хүн ордог, шинэ блогыг чинь мэдэхгүй тохиолдол гарах байх. Энэ тохиолдолд банжиг блогын хаягаа шинэ нээсэн блогтойгоо холбох боломжтой. Энэ нь мэдээж Банжиг.нэт ажиллаж байгаа тохиолдолд л хэрэглэж болно. Бусад тохиолдолд та шинэ блогынхоо албан ёсны домайныг л ашиглах боломжтой...
"Нүүх үү болих уу?" цааш унших »